
Европын З?вл?л (англи. Council of Europe, франц. Conseil de l'Europe) эрх з?йн хэм хэмжээ, х?ний ??болон иргэний эрх, эрх ч?л??, ардчиллыг х?гж??лэх чиглэлээр европын гиш??н улс орнуудын хууль ёсны болон соёлын харилцан ?йлчлэл, хамтын ажиллагааг дэмжих олон улсын байгууллага юм.
1949 онд байгуулагдсан Европын З?вл?л нь Европын хамгийн эртний олон улсын байгууллага юм. Энэ нь 670 сая гаруй х?н амтай 46 гиш??н улсаас б?рддэг.
Европын з?вл?л нь 27-хон улсыг нэгтгэдэг Европын холбооны нэг хэсэг биш, б?рэн бие даасан тусдаа байгууллага юм. Европын холбооноос ялгаатай нь Европын з?вл?л нь заавал дагаж м?рд?х хуулиудыг гаргах боломжг?й боловч Европын улс орнуудын янз б?рийн сэдвээр байгуулсан олон улсын хэлэлцээрийг хэрэгж??лэх эрхтэй. Европын з?вл?л болон Европын Холбооны с?лд дуу, далбаа гэх мэт бэлгэдлийн шинж чанартай з?йлтэй т?стэй байдаг.
Европын З?вл?лийн хамгийн чухал ололтуудын нэг бол Х?ний эрх, ?ндсэн эрх ч?л??г хамгаалах тухай Европын конвенцийг боловсруулж, баталсан явдал юм.
Т??х
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн 2-р дайны дараа Европын нэгдмэл байдал, нэгэн т?рлийн "Европын Нэгдсэн Улс" байгуулах уриалгын дагуу Европын з?вл?л байгуулагдсан. Энэ санааг Уинстон Черчилль хамгийн идэвхтэй дэмжигч байсан гэж ?здэг.
Уинстон Черчилль 1946 оны 9-р сарын 19-нд Цюрихийн их сургуульд "Европын Нэгдсэн Улс" ба Европын з?вл?лийг байгуулах тухай алдарт илтгэлээ тавьжээ. Тэрээр 1943 оны эхээр радиогоор ард т?мэндээ хандаж Европын з?вл?лийг байгуулах санааг дэвш??лж байжээ. Улмаар Европын з?вл?лийн б?тцийг улс т?рийн тэрг??лэх удирдагчид удаан хугацаанд хэлэлцсэн юм. Байгууллагын ??р ??р б?тцийг санал болгосон хоёр ?ндсэн чиглэл байсан: эхнийх нь гиш??н орнуудын т?л??л?гчдийг оролцуулсан олон улсын сонгодог байгууллага байгуулахыг санал болгосон бол хоёр дахь нь парламентын гиш??дтэй улс т?рийн чуулган-форум байгуулахыг санал болгосон.
Европын З?вл?л анх 1949 оны 5-р сарын 5-нд албан ёсоор байгуулагдсан. Европын З?вл?лийн д?рэмд Бельгийн Вант Улс, Данийн Вант Улс, Б?гд Найрамдах Ирланд Улс, Б?гд Найрамдах Итали Улс, Люксембургийн Их Г?нт Улс, Нидерландын Вант Улс, Норвегийн Вант Улс , Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Б?гд Найрамдах Франц Улс, Шведийн Вант Улс гэсэн 10 улс Лондон хотод гарын ?сэг зуржээ. Европын З?вл?лийн т?в байр нь хоёр орны эвлэрлийн бэлгэдэл болгож Франц, Германы хил дээр орших Страсбург хотод байрлуулахаар шийджээ.